Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 4-р сарын 6

1. Ерөнхий зүйл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “OneMenu” платформыг (цаашид “Платформ”) ашиглахтай холбоотой бүх талуудын харилцааг зохицуулна. Платформд гурван үндсэн тал оролцоно:

  • OneMenu (цаашид “Бид”) — платформыг хөгжүүлж, ажиллуулж, техникийн дэмжлэг үзүүлэгч тал.
  • Ресторан — платформд бүртгүүлж, дижитал цэс, захиалга, төлбөрийн системийг ашиглан үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгч.
  • Зочин — ресторанд зочилж, QR цэсээр хоол сонгон захиалга өгч, үйлчилгээ авч буй хүн.

Платформыг ашигласнаар (бүртгүүлэх, QR скан хийх, захиалга өгөх зэрэг) та энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Үйлчилгээний тодорхойлолт

OneMenu нь ресторан, кафе болон хоол үйлдвэрлэлийн бизнесүүдэд зориулсан дижитал цэс, QR код дээр суурилсан захиалга, ширээний удирдлага, хүргэлтийн захиалга, төлбөрийн интеграци (Bonum) болон бизнесийн аналитик зэрэг үйлчилгээнүүдийг нэг платформоос хангана.

3. Бүртгэл ба бүртгэлийн мэдээлэл

  • Хэрэглэгч бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
  • Нэвтрэх нууц үг болон бүртгэлийн аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
  • Бид хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

4. Subscription багц ба төлбөр

  • Платформ нь үнэгүй (Free), Плас (Plus), Про (Pro) гэсэн багцуудтай бөгөөд тус бүрийн боломжууд ялгаатай.
  • Төлбөртэй багцын үнийг сар эсвэл жилээр тооцож, Bonum-ээр төлбөр хийнэ.
  • Багцын хугацаа дуусмагц үйлчилгээ зогсох бөгөөд дахин сунгах боломжтой.
  • Төлбөр буцаалт хийгдэхгүй. Хэрэглэгч багцаа дуустал ашиглах эрхтэй.

5. Ресторанын үүрэг ба эрх

Ресторан нь платформд бүртгүүлж, дижитал цэс үүсгэн, захиалга хүлээн авч, зочдод үйлчилгээ үзүүлнэ. Ресторан дараах үүрэг хүлээнэ:

  • Цэсэнд оруулсан хоолны нэр, зураг, тодорхойлолт, үнэ зэрэг мэдээлэл үнэн зөв, шинэчлэгдсэн байх ёстой.
  • Зочдын захиалгыг цаг тухайд нь хүлээн авч, боловсруулах үүрэгтэй.
  • Хоолны чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг ресторан бүрэн хариуцна. OneMenu нь хоолны чанар, найрлага, аллерген мэдээлэлд хариуцлага хүлээхгүй.
  • Зочдын хувийн мэдээллийг зөвхөн захиалга биелүүлэх зорилгоор ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
  • Платформоор дамжуулан авсан захиалгын төлбөрийн тооцоо, НӨАТ зэрэг татварын асуудлыг ресторан өөрөө хариуцна.

Ресторан дараах эрхтэй:

  • Цэсээ чөлөөтэй удирдах, хоол нэмэх, засах, устгах.
  • Захиалгыг хүлээн авах, татгалзах (хүндэтгэх шалтгаантай).
  • Ширээний удирдлага, POS систем, хүргэлтийн тохиргоог өөрчлөх.
  • Бизнесийн аналитик, захиалгын түүх зэрэг мэдээллийг үзэх.

6. Зочны үүрэг ба эрх

Зочин нь ресторанд зочилж, QR код скан хийх эсвэл платформоор дамжуулан хоолоо сонгож, захиалга өгнө. Зочин дараах үүрэг хүлээнэ:

  • Захиалга өгөхдөө хоолны сонголт, тоо ширхэг зэргийг зөв оруулах.
  • Платформыг зөвхөн хоол захиалах зорилгоор ашиглах бөгөөд системд хортой үйлдэл хийхгүй байх.
  • Захиалга баталгаажсаны дараа цуцлах бол ресторанд шууд мэдэгдэх.

Зочин дараах эрхтэй:

  • Цэсийг чөлөөтэй үзэх, хоолны мэдээллийг харах.
  • Захиалгын төлөв (баталгаажсан, бэлтгэгдэж буй, бэлэн болсон)-ийг платформоор дамжуулан хянах.
  • Үйлчилгээний чанарын талаар санал хүсэлт илгээх.

7. Ресторан ба зочны хоорондын харилцаа

OneMenu нь ресторан болон зочны хоорондын захиалга, үйлчилгээг дижитал орчинд холбох технологийн платформ юм. Дараах зүйлийг анхаарна уу:

  • Ресторан ба зочны хоорондын худалдан авалт, үйлчилгээний харилцаа нь тэдний хоорондын шууд харилцаа бөгөөд OneMenu нь гуравдагч талын зуучлагч биш.
  • Хоолны чанар, хүргэлтийн хугацаа, үйлчилгээний түвшинтэй холбоотой гомдлыг зочин ресторанд шууд тавина.
  • OneMenu нь ресторан болон зочны хоорондын маргаанд шийдвэр гаргах үүрэг хүлээхгүй боловч шударга шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж болно.
  • Захиалгын төлбөрийн хариуцлага нь ресторан ба зочны хооронд шууд үүснэ. OneMenu нь зөвхөн Bonum төлбөрийн интеграцийн техникийн хэсгийг хариуцна.

8. Нийтлэг үүрэг

  • Платформыг хууль бус зорилгоор ашиглахгүй байх.
  • Бусад хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулах, ашиглахгүй байх.
  • Платформын аюулгүй байдалд халдах, системийг хортой кодоор ашиглахгүй байх.

9. Оюуны өмч

Платформын дизайн, код, лого, нэр зэрэг бүх оюуны өмч OneMenu-д хамаарна. Хэрэглэгч оруулсан контент (цэс, хоолны зураг, тодорхойлолт)-ийн өмчлөх эрх хэрэглэгчид хадгалагдана.

10. Нууцлалын бодлого

  • Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын “Хувь хүний нууцын тухай” хуулийн дагуу хамгаална.
  • Цуглуулсан мэдээлэл: нэр, имэйл, утасны дугаар, байршил, төлбөрийн мэдээлэл.
  • Мэдээллийг зөвхөн үйлчилгээ сайжруулах, техникийн дэмжлэг үзүүлэх зорилгоор ашиглана.
  • Хэрэглэгч хүссэн үедээ бүртгэлээ устгуулах хүсэлт гаргах эрхтэй.

11. Үйлчилгээний хязгаарлалт

  • Платформ нь “байгаа байдлаар” үйлчилгээ үзүүлэх бөгөөд тасралтгүй ажиллах баталгаа өгөхгүй.
  • Техникийн засвар үйлчилгээ, шинэчлэлтийн үед үйлчилгээ түр зогсч болно.
  • Хэрэглэгчийн алдаа, гуравдагч этгээдийн үйлчилгээ (Bonum, интернэт)-ээс шалтгаалсан асуудалд бид хариуцлага хүлээхгүй.

12. Бүртгэл цуцлах

Бид дараах тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр цуцлах эрхтэй:

  • Үйлчилгээний нөхцөл зөрчсөн.
  • Хууль бус үйл ажиллагаа явуулсан.
  • Платформын аюулгүй байдалд аюул учруулсан.
  • Бусад хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн.

13. Нөхцөл өөрчлөх

Бид энэхүү үйлчилгээний нөхцөлийг хэдийд ч өөрчлөх эрхтэй. Томоохон өөрчлөлтийн тухай хэрэглэгчдэд имэйлээр мэдэгдэнэ. Өөрчлөгдсөн нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хэрэглэгч бүртгэлээ цуцлах боломжтой.

14. Холбоо барих

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, санал хүсэлтийг дараах хаягаар илгээнэ үү:

  • Имэйл: support@onemenu.mn